1-р курсын оюутнууддаа зориулан Ubuntu үйлдлийн систем дээр хэрхэн Eclipse IDE суурилуулах, мөн CDT буюу C Development Toolkit суулган С хэл дээр хөгжүүлэлт хийх орчинг бүрдүүлэх заавар оруулж байна. Eclipse IDE нь Windows, Mac, Linux үйлдлийн системүүд дээр ажиллах үнэгүй нээлттэй эх бүхий хөгжүүлэлтийн орчин юм. Eclipse-г ашиглан Java, C/C++, Cobol, Python, Perl, PHP зэрэг олон хэл дээр хөгжүүлэлт хийх боломжтой.
1. Ubuntu дээр Eclipse IDE суулгах
Applications->Add/Remove... үйлдлээр програм суурилуулах цонхыг нээнэ. Show сонголтоос All Open Source applications гэдгийг сонгоод доор гарах жагсаалтаас Eclipse-г сонгоод APPLY CHANGES товчийг дарж суулгана.
2. CDT суулгах
Eclipse-ээ ажиллуулаад Help->Software Updates->Find and install... сонголтыг ажиллуулна.
Ингэхэд тухайн вэб рүү холбогдож шалгаад дараах цонх гарч ирэх ба Eclipse C/C++ Development Tools 3.1.2.xxxx-г сонгоод Next, Next, Finish гээд install хийнэ. 3. Hello World програм
Одоо Hello world гэж хэвлэх програм бичье. File цэсээc New Project сонгоход дараах цонх гарна. C-г задлаад Managed Make C Project-г сонгоод Next дарна.

Одоо төсөл дээрээ шинэ C файл үүсгэе. File цэсээс New->C Source File сонгоод файлын нэрээ өгөөд файлаа үүсгэе. 










0 comments:
Post a Comment