ROCK »

Monday, November 23, 2009

Их Монгол улс байгуулагдсан ба бутарсан нь

12-р зууны байдал

12, 13-р зууны эхээр одоогийн Монгол нутагт нэгдсэн захиргаагүй, бие биентэйгээ өрсөлдөгч олон биеэ даасан аймгууд оршин тогнож байжээ. Эдгээр нь гол төлөв Монгол, Түрэг, Манж гаралтай байсан бөгөөд тоочвол:

тус тус байлаа.

Эдгээрээс хожим нь Хамаг Монгол нь давамгайлжээ.

Хамаг Монголын хаан Боржигин овгийн Хабул хаан нь нэг хэсэг хүчирхэгжиж байснаа дараагийн хэдэн үедээ дарагджээ. Түүний дараа Тайчуудын Амбагай хаан цолыг авчээ. Амбагай хаан нь охиноо Татарт өгөхөөр явж байхдаа Татаруудад олзлогджээ. Тэдгээр нь Амбагайг зүрчидэд өгч цаазалжээ. Энэ үеэс Татаруудад өш хонзонтой болж, Хабул хааны хүү Хутуг дараа нь Хамаг Монголын хаанд өргөмжлөгдөхөд Татарын эсрэг 13 удаа дайтжээ. Хутуг хааны хожмын удирдагчид нь Хамаг Монголын хаан цолгүй байсан нь хүч суларч байсны шинж болно. Хутулын ач Есүхэй баатар нь 1171 онд Татаруудад хорлогдон нас баржээ. Энэ үед түүний хүү Тэмүжин нь 9 настай байсан ба Монголын эзэнт гүрнийг үндэслэгч болсон байна. Харин 1189 он хүртэл Хамаг Монгол нь ямар ч удирдагчгүй, зохион байгуулалт байхгүй байлаа.


Их Монгол Улсыг үндэслэгч Чингис хааны төрсөн гэгдэх газрын орчмын хөшөө

Есүхэй баатар Татаруудад хорлогдсоноос хойш Хамаг Монгол нь захирагчгүй байлаа. Түүний хүү Тэмүжин нь хагас өнчин болж бага насандаа асар их зовлон бэрхшээлийг туулжээ. Түүний эх Өэлүнг Мэргидийн Чилэдүгээс эцэг нь авсны өшөөнд Мэргидүүд Тэмүжиний эхнэр Бөртэ үжинг авсан байна. Эхнэрээ аврах гэж Тэмүжин эцгийн анд Ван хан Тоорил, өөрийн бага насны анд Жамухын тусламжтайгаар Мэргидийг сөнөөжээ. Энэ хэрэг явдлаар Хамаг Монгол дотроо Тэмүжиний нөлөө ихээр ихэсч анд Жамухатай өрсөлдөөн эхлэжээ. 1189 онд түүнийг Хамаг Монголын хаанд өргөмжилж, Чингис хаан нэртэй болжээ. 1206 он хүртэл Тайчууд, Жүрхин, Татар, Найман гээд Монголын бүх аймгуудыг нэгтгэжээ. Ингэснээр Онон голын орчимд хурилдай зохион байгуулж Их Монгол Улсыг (Ехэ Монггул Улус) зарлан тунхагласан байна. Чингис хаан нь 1206-1227 оны хооронд Тангууд, Хорезм, Хар хятан, Зүрчидийн Алтан улсыг байлдан дагуулж уртаашаа Манжуураас Каспийн тэнгис хүртэл уудам газар нутгийг эзэлжээ. Түүнийг нас барах үед Монголын эзэнт гүрэнд зүүн хойд Перс, хойд Хятадын хэсэг, Сибирь, дундад Ази багтаж байв. Үр удам нь байлдан дагуулалтыг үргэлжлүүлэн газар нутгаа хоёр дахин томруулжээ. Чингис хаан нь Их Монгол улсыг дөрвөн хүүдээ хуваан өвлүүлжээ. Зүчид Уралын нуруунаас Эрчис мөрөн хүртэл газар нутаг, Цагаадайд Эрчисээс Балхаш нуур, Төв Ази, дорнод Персийг, Өгөөдэйд Зүүнгараас Манжуур, хойд Хятад, отгон хүү Тулуйд Монгол ёс заншлаар язгуурын Монгол нутгийг тус тус өвлүүлжээ.

Их Монгол Улс үүссэн байдал

Өв залгамжлагч Өгөөдэй хаан (1229-1241) нь гүрнийг улам тэлж, нийслэл Каракорум буюу Хархоринг байгуулжээ. Түүний удирдлага доор Их Монгол улс нь Чингис хааны дуусгаагүй Алтан улсыг эзлэж, баруун Ази, Европ руу улам тэлжээ. Өгөөдэй хааныг нас барсны дараа Чингисийн үр удмууд нь нэг талдаа Зүчи, Тулуй, нөгөө талдаа Өгөөдэй, Цагаадайн гэж хоёр хуваагджээ. Өгөөдэй хааны дараа 1236 оны Их хурилдайгаар түүний хүү Гүюгийг хаан (1236-1248) ширээнд залжээ. Гүюгийн дараа 1251 онд Тулуйн хүү Мөнхийг хаан (1251-1259) ширээнд суулгажээ. Мөнх хаан нь өөрийн дүү Хүлэгүг Персийг дайтахаар явуулж тэрээр 1257-1259 онуудад Персээс гадна Багдад, Кавказ, Сириг өөрийн эрхшээлдээ оруулжээ. 1260 оны Их хурилдайгаар Мөнхийн дүү Аригбөхийг хаан ширээнд залсан боловч ах Хубилайтай 1261-1266 онд нас барах хүртлээ тэмцэлджээ.

Их Монгол Улсын тэлэлт ба бутрал

Эзэнт Гүрний бутрал

Хубилай хаан нь Хятадад Юан династиг (1271-1368) байгуулж өөрийгөө Их хаанд өргөмжлөн нийслэлээ Даду буюу одоогийн Бээжинг болгосноор Их Монгол улсын бутрал түргэсжээ. Их Монгол улс нь:

болж бутарчээ.

Эдгээрээс хамгийн хүчтэй нь болох Юан гүрэн нь зуу гаруй жилийн турш оршин тогтносоор 1368 онд Мин улсаар солигджээ. Ингэснээр Монголчууд умард зүг рүү төрөлх нутаг руугаа зугтжээ. Мингийн арми тэдгээрийг хөөж Монголд ялалт байгуулсан ч гэсэн Монголыг эзлэж чадсангүй. Гэлээ ч гэсэн 1380 онд Каракорум болон бусад Монголын хотуудыг сүйтгэжээ. Мөн Монголчуудын олж авсан соёлын дэвшил хөгжлийг устгаж, Монголчууд 16-17-р зууны сэргэн мандалт хүртлээ Их Монгол улсын өмнөх нүүдэлчин амьдрал руугаа эргэн оржээ. Өмнөхөөс ялгаатай нэг гол зүйл нь овгийн зохион байгуулалт биш, отог буюу газар нутгийн байршлын зохион байгуулалттай амьдрах болжээ.

Энэ үед Монголчууд ерөнхийдөө дөрвөн түмэн ойрд, халх гэж хоёр хуваагджээ. 1393 онд үхсэн ойрдын ноён болох Мөнхтөмөрийн гурван хүү Махмуд, Тайчин, Батболд нар Монголын хаанд захирагдахгүйгээ зарлажээ. Ингэснээр тэд тусгаарлаж, Мин династийнхан аль хүч багатайд нь туслаж, нөгөөг нь дарах бодлого явуулж байлаа.

1418 онд Тогоон тайш гэгч ноён Ойрдыг удирдахаар боллоо. Тэрээр бүх Монголыг нэгтгэж Тайсуныг хаан болгоод өөрөө тайши (шадар сайд) нь болжээ. Түүний дараа хүү Эсэн тайши нь хятадтай дайтахаар болж байсан ч Тайсун хаан эсэргүүцэж больжээ. Тайсун хаан 1451 онд алагдснаар өөрийгөө хаанаар зарлажээ. Эсэн тайши Моголистантай байнга дайтаж байсан ба 1455 онд бослого гаргагчдад алагджээ.

Монголыг дахин нэгтгэж чадсан бол Чингис хааны удам Батмөнх Даян хаан юм. Түүний өмнө хаан байсан Мандуул нь хүүгүй байсан тул бага хатан Мандухай Батмөнхтэй сууж түүний нэрээр улсыг захирч байжээ. Мандухай нь Ойрдыг цохин Монголыг нэгтгэж чадсан ч Батмөнх нас барсны дараа Монгол буцаад өмнөх хэвэндээ оржээ.

16-р зууны үед Монгол нь Мандухай хатны үр удмууд дунд Халх, Цахар, Түмэд зэрэгээр хуваагджээ. Даян хааны ач Алтан (1507-1582) жинхэнэ хааны хажууд өөрийгөө ханд өргөмжилжээ. Тэрээр Хятад руу дайрч 1550 онд Бээжинд халдаж, Мин улстай найрамджээ. 1557 онд Хөх хотыг байгуулжээ. 1577 онд Төвдөд очиж Төвдийн Дээд лам Содномжамцтай уулзаад анх Далай лам гэдэг цолыг өгчээ. Энэ цагаас Алтан нь Төвдийн Буддист болжээ. Энэ үед бас Халхын Автай хан ч гэсэн Далай ламтай уулзахаар очжээ. Ингэснээр Монголын ихэнх удирдагчид Буддистууд болжээ. Автай хан 1585 онд хуучнаар Каракорум хотын нутаг дэвсгэрийн орчимд Эрдэнэ Зуу хийдийг байгуулжээ.

15-р зууны дунд үе, 16-р зуунуудад Монголын соёл урлаг дахин хөгжих болжээ.

0 comments: