ROCK »

Monday, November 23, 2009

Nirvana - Smells Like Teen Spirit live


Nirvana хамтлагийн 1992 оны амьд бичлэг . Kurt Cobain-ы эмнэлэгийн хувцастай өвчтэй байхдаа дуулсан дуу ,хамгийн галзуу дуу нь

ӨГӨӨДЭЙ(1186-1241) хааны тухай

Чингис хааны их хатан Бөртэгээс төрсөн гурав дахь хүн. Чингис хааны дараа Өгөөдэй монголын их хаан болжээ. Өгөөдэй нь эцэг Чингисийг амьд байхад Ван хааны цэрэгтэй байлдан шархдаж байв. Алтан улс, Хорезмын эсрэг дайнд цэрэг удирдан оролцож байв.
Өгөөдэй багаасаа ухаалаг, уян зөөлөн сэтгэлтэй, голч, шударга, зарчимч, юмны нарийн учрыг олохыг эрмэлздэг, үсэг бичиг мэддэг болж өсчээ. Тийм ч учраас гурван хүү нь Хорезмыг эзлэх дайнд бие даан мордохдоо:
- Бид хэнийхээ үгээр явах вэ? хэмээн өчиж илгээвээс чингис хаан:
- Өгөөдэйн үгээр явагтун гэж зарлиг буулгажээ.
Чингисийн дараа Монголын их хааны орыг зүй нь ахмад хөвгүүн Зүчи залгамжлах ёстой байжээ. Гэтэл Зүчи Бөртэ хатан мэргидэд олзлогдож байхдаа гэдсэнд олж ирсэн хүүхэд гэж Чингисийн алтан ургийнханд шоовдорлогдож байжээ. Хоёр дахь хөвгүүн Цагаадай бол догшин шируун араншинтай хүн байв. Түүнийг хаан өргөмжлөх гэхэд Зүчи бас зөвшөөрөхгүй байв. Иймээс гурван хөвгүүн Өгөөдэйг их хааны орыг залгамжлуулахаар Чингис хаан өөрөө шийдвэрлэжээ. Энэ хэрэг Дундад Азийг байлдан дагуулахын өмнө болсон юм. Энэ талаар Монголын нууц товчоонд тодорхой өгүүлсэн байдаг. Зүчи, Цагаадай хоёр их хааны оронд Өгөөдэйг өргөмжлөхийг эцгийнхээ дэргэд зөвшөөрсөн юм. (Ахмад хөвгүүн Зүчи нь Чингис хааныг амьд байхад нас баржээ).
Чингисийг нас барсаны дараа эцгийнхээ гал голомтыг сахиж үлдсэн отгон хүү Тулуй төрийн хэргийг түр хамаарч байгаад 1229 онд Хэрлэнгийн Хөдөө арал гэдэг газар их хурилдай хийлгэн Өгөөдэйг хаан өргөмжилжээ.
Өгөөдэйг хаан өргөмжлөх ёслолд Зүчийн хөвгүүд Бат, бэр нар, Цагаадай хан хөвгүүнийхээ хамт, Отчигин, Бэлгүдэй, Алчидай нарын зэрэг ойр төрлийн ноёд зүг бүрээс ирж оролцсон байна. Өгөөдэйг хаан өргөмжлөхөд бүгдээрээ малгайгаа авч бүсээ тайлан хүзүүндээ тохож, Цагадай баруун талаас, Тулуй зүүн талаас түшиж, Отчигин ар талаас тулж хаан ширээнд өргөн суулгажээ. Тулуй авгатаа сүү өргөн барихдаа бүх хуралдагсад ёсон удаа сөгдөн Их хаан гэж өндөр дуугаар дуудан өргөмжилжээ.
Чингис хааны амийг сахиж байсан хэвтүүл, хорчин, мянган торгууд, хаан эцгийн шадар явсан түмэт хишигтнийг Цагадай, Тулуй хоёр Өгөөдэй хаанд өгөв. Голын улсыг мөн ёсоор Өгөөдэй хаанд өгчээ.
Өгөөдэй төрөл төрөгсөд, бүх цэрэгтээ гурван өдөр дараалан хишиг өглөг тарааж, бас улсын дотроос дөчин тооны гоо үзэсгэлэн охидыг сонгон авч торго магнаг өмсгөн алт, эрдэнийн чулуугаар чимэн зассаны дараа аргамаг хүлэг морины хамт алж, эцэг Чингис хаанд эртний заншил ёсоор тахилга өргөжээ.
Өгөөдэй хаан болоод эцэг Чингисийн төрийн бодолгыг цаашид үргэлжлүүлэв. Чингис хааны үед дагаж шийтгүүлж байсан бүх зарлиг тушаалд ямар ч өөрчлөлт нэмэлт оруулахгүй хүчин төгөлдөр хэвээр явуулна гэж тусгай зарлиг гаргажээ.
Чингисийн дэргэд алба хашиж байсан бичгийн хүн Елюй-Чуцай Өгөөдэй хааны зөвлөхөөр ажиллав. Тэрбээр Морин дээр байгуулсан улсыг морин дээрээс жолоодож болохгүй гэж сануулаад хятад мэтийн орнуудыг Хятадын өөрсдийн нь хуулиар захирах хэрэгтэй гэж зөвлөжээ.
Өгөөдэй 1234 онд Алтан улсыг эзлэн авав. Өгөөдэй алба татварын ажлыг эмх цэгцтэй болгох зорилгоор 1229 онд хааны санд хураах улсын нэгдсэн алба татварын хууль гаргажээ. Өгөөдэйн авч явуулсан бас нэг арга хэмжээ бол уургын улааг устгаж, улсын өртөөг өргөтгөн байгуулсан явдал юм. Өртөө замыг зөвхөн Монгол орны дотор төдийгүй бүх Монгол гүрний уудам нутагт байрлуулсан байна. Өгөөдэй хааны зарлиг ёсоор Цагадайн улс, Батын улс тус тусдаа салбар өртөөг угтуулан байгуулжээ.
Өгөөдэй нийслэл Хархорумд 1235 онд орд харш байшин барилга нэмэн бариулж, хотыг тойруулан бэхлэлт хэрэм босгуулжээ.
Өгөөдэй хятадыг байлдан дагуулах ажлыг үргэлжлүүлэв. Түүний зарилгаар Чурамган ноён 1230 онд тсэрэг авч омнод Азэрбажианийг эзлэн аваад дараа н 1235-1239 онд Умард Азэрбаяжан, дорнод Гүрж, Армейнийг дахин довтолж, Гянжэ, Шамхор, Ани, Карс, Дэрбэнт зэрэг хотыг эзлэн авчээ. Монгол цэрэг 1231 онд Солонгост цөмрөн оржээ.
Өгөөдэй 1235 онд Хархорум хотод их хурилдай зарлаж, баруун зүгийн орнуудыг байлдан эзлэх хэргийг хэлэлцсэн байна. Баруун зүгийн орнуудыг байлдан эзлэх хэргийг тэр зүгийн газар орныг эзэмших эрхийг Чингис хаанаас соёрхогдсон Зүчийн хүү Бат хаанд эрхлүүлжээ.
Цагадай ханы зөвлөснөөр мөн дайнд Өгөөдэйн ахмад хүү Гүюг, Цагадайн хүү Бүри, Байдир, Тулуйн хүү Мөнх нар болон Чингис хааны Хулан хатнаас төрсөн Хүлгэн бас оролцжээ. Бат хааны зөвлөгчөөр 1223 онд цэргийн аялал хийж байсан Сүбээдэй жанжин явжээ.
Өгөөдэйн 1241 оны 12-р сарын 11-нд нас баржээ. Түүнийг бусдад хорлогдон үхсэн гэдэг яриа таржээ. Юан гүрний сударт, Өгөөдэй хаан хээрийн ордондоо Лалын худалдаачин Абдурхмантай шөнө орой болтол дарс ууж байгаад үхэв гэсэн байдаг.

Ubuntu, Eclipse IDE, C/C++ тохируулах


1-р курсын оюутнууддаа зориулан Ubuntu үйлдлийн систем дээр хэрхэн Eclipse IDE суурилуулах, мөн CDT буюу C Development Toolkit суулган С хэл дээр хөгжүүлэлт хийх орчинг бүрдүүлэх заавар оруулж байна. Eclipse IDE нь Windows, Mac, Linux үйлдлийн системүүд дээр ажиллах үнэгүй нээлттэй эх бүхий хөгжүүлэлтийн орчин юм. Eclipse-г ашиглан Java, C/C++, Cobol, Python, Perl, PHP зэрэг олон хэл дээр хөгжүүлэлт хийх боломжтой.

1. Ubuntu дээр Eclipse IDE суулгах
Applications->Add/Remove... үйлдлээр програм суурилуулах цонхыг нээнэ. Show сонголтоос All Open Source applications гэдгийг сонгоод доор гарах жагсаалтаас Eclipse-г сонгоод APPLY CHANGES товчийг дарж суулгана.
2. CDT суулгах
Eclipse-ээ ажиллуулаад Help->Software Updates->Find and install... сонголтыг ажиллуулна.
Дараах цонх гарч ирэх бөгөөд Search for new features to install-г сонгоод NEXT.
Дараагийн хуудсаас Callisto Discovery Site-г сонгоод FINISH дарна.
Ингэхэд тухайн вэб рүү холбогдож шалгаад дараах цонх гарч ирэх ба Eclipse C/C++ Development Tools 3.1.2.xxxx-г сонгоод Next, Next, Finish гээд install хийнэ.


3. Hello World програм
Одоо Hello world гэж хэвлэх програм бичье. File цэсээc New Project сонгоход дараах цонх гарна. C-г задлаад Managed Make C Project-г сонгоод Next дарна.
Дараа нь project-ынхоо нэр болон бусад тохиргоог сонгоод FINISH хийж төслөө үүсгэнэ.
Одоо төсөл дээрээ шинэ C файл үүсгэе. File цэсээс New->C Source File сонгоод файлын нэрээ өгөөд файлаа үүсгэе.
Hello World гэж хэвлэх кодоо бичье.
Ажиллуулах товчийг дарж програмаа ажиллуулахад дараах үр дүн гарч байна:

хятадууд 2010 онд болох роботуудын тэмцээнийг зохион байгуулна

kt_rpbptЮм бүхний тэргүүнд явахыг хүсдэг Хятадууд 2010-ны роботын олимпын тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ тэмцээн нь зөвхөн хүн дүрс роботуудын хооронд болно.

Уг тэмцээн нь олон улсын спортын арга хэмжээ болоод байгаа төдийгүй Хятадын Харбин хотод 16 спортын төрлөөр өрсөлдөх аж. Роботууд маань бидний сайн мэддэг олимпын тэмцээн шиг л хоорондоо өрсөлдөх аж. Уралдаанд оролцох роботуудад хязгаарлалт хийж өгсөн байгаа. Нэн түрүүнд тэд хоёр хөл, гараа автоматаар өөрсдөө удирдах ёстой. Жолоодох бол мэдээж хориотой.

Энэ үйл явдалд дэлхийн шилдэг 100 гаруй их дээд сургуулиудаас хамгийн сайн өрсөлдөгч роботууд оролцуулна гэж зохион байгуулагч зарласан. Тус хотын технологийн хүрээлэнд уг тэмцээн болохоор товложээ. Технологийн хүрээлэнгийн Профессор Хонг Ройбин хэлэхдээ энэ тэмцээнээр дамжуулж роботуудыг улам илүү уян хатан болгон бүтээх, түүний ашиглалтыг илүү өргөн болгох үүднээс энэ тэмцээнийг зохион байгуулж байгаа. Үүнд ивээн тэтгэгч байгууллагууд их л хэрэгтэй байгаа. Санхүүжилт бол чухал шүү дээ гэж хэвлэлийнхэнд мэдээлжээ.

Бас RoboGames гэх тэмцээн нь жил ирэх тусам роботуудын спортын төрлийн үе шатыг нэгээр нэмж байгаа тэмцээн. Роботууд хоорондоо хөл бөмбөг, сумо, нохой зодоон гэх мэт олон уралдаан тэмцээнээс гадна хамгийн авсаархан, ухаалаг, чадварлаг гэх мэт чадварыг нь үнэлэх олон олон шалгаруулалттай. Ямар ч хэлбэрийн роботууд оролцож болно. Роботууд маань аль хэдийнээ өөрсдийн гэсэн дэлхийн цом медалтай байгаа.

Энэ жил буюу 2009 оны 6 сарын 12-14нд 6 дахь удаагаа зохион байгуулсан ба 620 зохион бүтээгч нарын 403 робот бүртгүүлсний 395 нь тэнцэж оролцжээ. Энэ тэмцээнээр АНУ илт давуугаар алт 31, мөнгө 30, хүрэл 24 нийт 85 медал авснаар дэлхийд робот үйлвэрлэгчээрээ номер нэг гэдгээ дахин дахин баталж байна. Энэ тэмцээн бүх төрлийн инженерүүд болон техник сонирхогчдийн хүсэн хүлээдэг тэмцээний нэг гэдэг нь маргашгүй. Удахгүй 7 дахь тэмцээн нь 2010 оны 4н сарын 23-25ны хооронд Файркордын Сан Мэтойд энэ уралдаан маань болно.


Цагаан малгайт" ёс суртахуунт хакеруудын анхдугаар тэмцээн

kt_medee_white_hat_01Тэмцээний зорилго
Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, ёс суртахуунт хакеруудыг хөгжүүлэх, тэдэнтэй хамтран ажиллах, уялдуулан зохион байгуулахад оршино.
Тэмцээний зохион байгуулагч
Ёс суртахуунтай хакерын үйл ажиллагааг Монгол улсад дэлгэрүүлэх, авьяаслаг залуучуудыг нээн харуулах, тэднийг хөгжүүлэх зорилго бүхий "Ёс суртахуунт хакеруудын анхдугаар тэмцээн"-ийг "Монголын Кибер Довтолгоотой Тэмцэх Төв - MonCIRT" ТББ-аас зохион байгуулж байна.
Тэмцээний хугацаа:
Тэмцээнийг зарлах: 2009 оны 11 дугаар сарын 17-наас 12 дугаар сарын 4-ны өдөр
Тэмцээн явагдах: 2009 оны 12 дугаар сарын 5, 6-ны өдөр
Тэмцээний дүнг гаргах, шагнал олгох: 2009 оны 12 дугаар сарын 11-ны өдөр
Тэмцээний шагнал:
1-р байр 1 000 000 төгрөг
2-р байр 600 000 төгрөг
3-р байр 300 000 төгрөг
Тусгай байр: 200 000 төгрөг
Тэмцээний хэлбэр
Тэмцээнийг 13 үе шаттайгаар зохион байгуулна. Өмнөх үеийг давсан оролцогч дараагийн шатанд шилжин орох хэлбэрээр явагдана. Үе бүрийн даалгавар хөнгөнөөс хүнд рүү чиглэсэн байна.
Тэмцээний даалгавар
Сүлжээнд нэвтрэх, сүлжээнд холбогдсон компьютерт нэвтрэх, "web", "DNS", "E-mail", "Database" серверүүдэд довтлох, цахим хуудсанд байгаа мэдээллийг өөрчлөх гэх мэт байна.
Тэмцээний бүртгэл
Тэмцээнд оролцогчдыг овог, нэр, регистрийн дугаар, оршин суугаа хаяг, холбоо барих утас, майл хаяг зэргээр бүртгэнэ. Тэмцээнд оролцох хүсэлтэй хүмүүс МТҮП-ын 323 тоот өрөөнд иргэний үнэмлэхтэй, биеэр ирж бүртгүүлнэ.

Лавлагааг 70113151 утсаар болон info@moncirt.org.mn Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар авна уу.

Залуус аа, Тун давгүй шагналын сантай тэмцээнд орж өөрийн оюун ухаан, ур чадвараа сориорой.

Microsoft-ийн ажилчид Google-ийн хайлт ашигладаг

Google MSN Google Blogoscoped ийн мэдээллэж буйгаар Майкрософт корпорацийн ажилчдын 66% нь Google ийг өөрийн хайлтын системээр ашиглаж байна. Миний хувьд энэ бол нэг их гайхаад байх зүйл биш юм. Учир нь тэд хамгийн хүчирхэг бөгөөд чадалтай хайлтаар л үйлчлүүлэхийг бодож буй нь тэдний буруу биш шүү дээ? Ингээд судалгааны үр дүнг танилцуулъя:

Microsoft Corp: Хамгийн их ашигласан хайлтын систем
Google: 66.31%
MSN: 19.65%
Yahoo: 10.18%

Yahoo! Inc.: Хамгийн их ашигласан хайлтын систем
Yahoo: 68.87%
Google: 29.80%

Google Inc.: Хамгийн их ашигласан хайлтын систем
Google 100%

Их Монгол улс байгуулагдсан ба бутарсан нь

12-р зууны байдал

12, 13-р зууны эхээр одоогийн Монгол нутагт нэгдсэн захиргаагүй, бие биентэйгээ өрсөлдөгч олон биеэ даасан аймгууд оршин тогнож байжээ. Эдгээр нь гол төлөв Монгол, Түрэг, Манж гаралтай байсан бөгөөд тоочвол:

тус тус байлаа.

Эдгээрээс хожим нь Хамаг Монгол нь давамгайлжээ.

Хамаг Монголын хаан Боржигин овгийн Хабул хаан нь нэг хэсэг хүчирхэгжиж байснаа дараагийн хэдэн үедээ дарагджээ. Түүний дараа Тайчуудын Амбагай хаан цолыг авчээ. Амбагай хаан нь охиноо Татарт өгөхөөр явж байхдаа Татаруудад олзлогджээ. Тэдгээр нь Амбагайг зүрчидэд өгч цаазалжээ. Энэ үеэс Татаруудад өш хонзонтой болж, Хабул хааны хүү Хутуг дараа нь Хамаг Монголын хаанд өргөмжлөгдөхөд Татарын эсрэг 13 удаа дайтжээ. Хутуг хааны хожмын удирдагчид нь Хамаг Монголын хаан цолгүй байсан нь хүч суларч байсны шинж болно. Хутулын ач Есүхэй баатар нь 1171 онд Татаруудад хорлогдон нас баржээ. Энэ үед түүний хүү Тэмүжин нь 9 настай байсан ба Монголын эзэнт гүрнийг үндэслэгч болсон байна. Харин 1189 он хүртэл Хамаг Монгол нь ямар ч удирдагчгүй, зохион байгуулалт байхгүй байлаа.


Их Монгол Улсыг үндэслэгч Чингис хааны төрсөн гэгдэх газрын орчмын хөшөө

Есүхэй баатар Татаруудад хорлогдсоноос хойш Хамаг Монгол нь захирагчгүй байлаа. Түүний хүү Тэмүжин нь хагас өнчин болж бага насандаа асар их зовлон бэрхшээлийг туулжээ. Түүний эх Өэлүнг Мэргидийн Чилэдүгээс эцэг нь авсны өшөөнд Мэргидүүд Тэмүжиний эхнэр Бөртэ үжинг авсан байна. Эхнэрээ аврах гэж Тэмүжин эцгийн анд Ван хан Тоорил, өөрийн бага насны анд Жамухын тусламжтайгаар Мэргидийг сөнөөжээ. Энэ хэрэг явдлаар Хамаг Монгол дотроо Тэмүжиний нөлөө ихээр ихэсч анд Жамухатай өрсөлдөөн эхлэжээ. 1189 онд түүнийг Хамаг Монголын хаанд өргөмжилж, Чингис хаан нэртэй болжээ. 1206 он хүртэл Тайчууд, Жүрхин, Татар, Найман гээд Монголын бүх аймгуудыг нэгтгэжээ. Ингэснээр Онон голын орчимд хурилдай зохион байгуулж Их Монгол Улсыг (Ехэ Монггул Улус) зарлан тунхагласан байна. Чингис хаан нь 1206-1227 оны хооронд Тангууд, Хорезм, Хар хятан, Зүрчидийн Алтан улсыг байлдан дагуулж уртаашаа Манжуураас Каспийн тэнгис хүртэл уудам газар нутгийг эзэлжээ. Түүнийг нас барах үед Монголын эзэнт гүрэнд зүүн хойд Перс, хойд Хятадын хэсэг, Сибирь, дундад Ази багтаж байв. Үр удам нь байлдан дагуулалтыг үргэлжлүүлэн газар нутгаа хоёр дахин томруулжээ. Чингис хаан нь Их Монгол улсыг дөрвөн хүүдээ хуваан өвлүүлжээ. Зүчид Уралын нуруунаас Эрчис мөрөн хүртэл газар нутаг, Цагаадайд Эрчисээс Балхаш нуур, Төв Ази, дорнод Персийг, Өгөөдэйд Зүүнгараас Манжуур, хойд Хятад, отгон хүү Тулуйд Монгол ёс заншлаар язгуурын Монгол нутгийг тус тус өвлүүлжээ.

Их Монгол Улс үүссэн байдал

Өв залгамжлагч Өгөөдэй хаан (1229-1241) нь гүрнийг улам тэлж, нийслэл Каракорум буюу Хархоринг байгуулжээ. Түүний удирдлага доор Их Монгол улс нь Чингис хааны дуусгаагүй Алтан улсыг эзлэж, баруун Ази, Европ руу улам тэлжээ. Өгөөдэй хааныг нас барсны дараа Чингисийн үр удмууд нь нэг талдаа Зүчи, Тулуй, нөгөө талдаа Өгөөдэй, Цагаадайн гэж хоёр хуваагджээ. Өгөөдэй хааны дараа 1236 оны Их хурилдайгаар түүний хүү Гүюгийг хаан (1236-1248) ширээнд залжээ. Гүюгийн дараа 1251 онд Тулуйн хүү Мөнхийг хаан (1251-1259) ширээнд суулгажээ. Мөнх хаан нь өөрийн дүү Хүлэгүг Персийг дайтахаар явуулж тэрээр 1257-1259 онуудад Персээс гадна Багдад, Кавказ, Сириг өөрийн эрхшээлдээ оруулжээ. 1260 оны Их хурилдайгаар Мөнхийн дүү Аригбөхийг хаан ширээнд залсан боловч ах Хубилайтай 1261-1266 онд нас барах хүртлээ тэмцэлджээ.

Их Монгол Улсын тэлэлт ба бутрал

Эзэнт Гүрний бутрал

Хубилай хаан нь Хятадад Юан династиг (1271-1368) байгуулж өөрийгөө Их хаанд өргөмжлөн нийслэлээ Даду буюу одоогийн Бээжинг болгосноор Их Монгол улсын бутрал түргэсжээ. Их Монгол улс нь:

болж бутарчээ.

Эдгээрээс хамгийн хүчтэй нь болох Юан гүрэн нь зуу гаруй жилийн турш оршин тогтносоор 1368 онд Мин улсаар солигджээ. Ингэснээр Монголчууд умард зүг рүү төрөлх нутаг руугаа зугтжээ. Мингийн арми тэдгээрийг хөөж Монголд ялалт байгуулсан ч гэсэн Монголыг эзлэж чадсангүй. Гэлээ ч гэсэн 1380 онд Каракорум болон бусад Монголын хотуудыг сүйтгэжээ. Мөн Монголчуудын олж авсан соёлын дэвшил хөгжлийг устгаж, Монголчууд 16-17-р зууны сэргэн мандалт хүртлээ Их Монгол улсын өмнөх нүүдэлчин амьдрал руугаа эргэн оржээ. Өмнөхөөс ялгаатай нэг гол зүйл нь овгийн зохион байгуулалт биш, отог буюу газар нутгийн байршлын зохион байгуулалттай амьдрах болжээ.

Энэ үед Монголчууд ерөнхийдөө дөрвөн түмэн ойрд, халх гэж хоёр хуваагджээ. 1393 онд үхсэн ойрдын ноён болох Мөнхтөмөрийн гурван хүү Махмуд, Тайчин, Батболд нар Монголын хаанд захирагдахгүйгээ зарлажээ. Ингэснээр тэд тусгаарлаж, Мин династийнхан аль хүч багатайд нь туслаж, нөгөөг нь дарах бодлого явуулж байлаа.

1418 онд Тогоон тайш гэгч ноён Ойрдыг удирдахаар боллоо. Тэрээр бүх Монголыг нэгтгэж Тайсуныг хаан болгоод өөрөө тайши (шадар сайд) нь болжээ. Түүний дараа хүү Эсэн тайши нь хятадтай дайтахаар болж байсан ч Тайсун хаан эсэргүүцэж больжээ. Тайсун хаан 1451 онд алагдснаар өөрийгөө хаанаар зарлажээ. Эсэн тайши Моголистантай байнга дайтаж байсан ба 1455 онд бослого гаргагчдад алагджээ.

Монголыг дахин нэгтгэж чадсан бол Чингис хааны удам Батмөнх Даян хаан юм. Түүний өмнө хаан байсан Мандуул нь хүүгүй байсан тул бага хатан Мандухай Батмөнхтэй сууж түүний нэрээр улсыг захирч байжээ. Мандухай нь Ойрдыг цохин Монголыг нэгтгэж чадсан ч Батмөнх нас барсны дараа Монгол буцаад өмнөх хэвэндээ оржээ.

16-р зууны үед Монгол нь Мандухай хатны үр удмууд дунд Халх, Цахар, Түмэд зэрэгээр хуваагджээ. Даян хааны ач Алтан (1507-1582) жинхэнэ хааны хажууд өөрийгөө ханд өргөмжилжээ. Тэрээр Хятад руу дайрч 1550 онд Бээжинд халдаж, Мин улстай найрамджээ. 1557 онд Хөх хотыг байгуулжээ. 1577 онд Төвдөд очиж Төвдийн Дээд лам Содномжамцтай уулзаад анх Далай лам гэдэг цолыг өгчээ. Энэ цагаас Алтан нь Төвдийн Буддист болжээ. Энэ үед бас Халхын Автай хан ч гэсэн Далай ламтай уулзахаар очжээ. Ингэснээр Монголын ихэнх удирдагчид Буддистууд болжээ. Автай хан 1585 онд хуучнаар Каракорум хотын нутаг дэвсгэрийн орчимд Эрдэнэ Зуу хийдийг байгуулжээ.

15-р зууны дунд үе, 16-р зуунуудад Монголын соёл урлаг дахин хөгжих болжээ.

Нирвана хамтлаг

Гаригийн шилдэг рок хамтлаг болох “Nirvana”-н 1992 онд тоглож байсан “Reading Festival” тоглолтын DVD-г худалдаанд гаргахаар болжээ. 'Life Takes No Prisoners' нэрлэсэн эл DVD дискэнд орж байгаа тоглолтынхоо үеэр алдарт рокерууд 27 дуу дуулж байснаас 'More Than A Feeling', 'The Money Will Roll Right In' , 'The Star Spangled Banner', 'The Man Who Sold the World' зэрэг хит дуунууд нь багтсан байна.

1992 онд тоглож байсан энэхүү тоглолтынхоо турш хамтлагийн дуучин ахлагч Curt Cobain эмнэлгийн хувцас өмсөн, тахир дутуугийн тэргэнцэр дээр суугаад дуулж, хөгжимдөж мөн олныг байлдан дагуулж байсан хэд хэдэн дуунуудаа дуулахдаа хүч тэмцэн босож үзэгчдийг шуугиулж байжээ. 'Life Takes No Prisoners' нэртэй DVD-г тавдугаар сарын 4-ний өдөр худалдаанд гаргах гэнэ. Дашрамд дурьдахад энэхүү DWD нь алдарт хамтлагийн болоод агсан Curt Cobain-ны гэгээн дурсгалд зориулан гаргаж байгаан юм байна.



Tuesday, November 3, 2009

Curt Cobain -death certificate

nirvana history

Nirvana's roots lie in the underground hardcore scene of the mid-1980s; the Olympia-based Melvins and New York's Sonic Youth were early mentors of the band. Nirvana's crossover appeal was rooted in their ability to blend the hardcore fury of drummer Dave Grohl and bassist Krist Novoselic with Cobain's doleful, introspective lyrics and melodies.

Novoselic and Cobain met in 1985 in their hometown of Aberdeen, Wash., a rural logging community outside Seattle. Their first musical incarnation as the Stiff Woodies featured Cobain on drums, Novoselic on bass and whoever happened to be around on guitar. By 1987 they had morphed into Nirvana; Cobain moved to vocals and guitar, and drummer Chad Channing was added. Nirvana soon gained the attention of the hip Seattle label Sub Pop and their debut album, Bleach, recorded for just over $600, was released in June 1989. Dave Grohl of the Washington, D.C. hardcore band Scream replaced Channing in September 1990.

During the summer of 1991 the band opened for Sonic Youth on their European Festival tour. Nirvana's landmark performance at the Reading Festival was featured in the documentary "1991: The Year Punk Broke" and marked the beginning of their worldwide recognition. Ironically, 1991 marked the birth of Nirvanamania and the beginning of Cobain's mental and physical deterioration. The group signed with Geffen Records to record their much anticipated second album, and when Nevermind was released in the fall of 1991, it symbolically knocked Michael Jackson's Dangerous off the top of the U.S. album charts. The success of the album, which went triple platinum, was fueled by MTV's incessant airplay of "Smells Like Teen Spirit." The song was hailed as the anthem of the grunge generation and its appeal broadened the band's fan base to include mainstream jocks, metalheads and alternative wannabes; the very people Nirvana music was supposed to alienate.

Rumors of Cobain's heroin use were ever-present and as the band grew into a multi-million dollar commercial entity, he began to withdraw into his own drug-induced world. The band's stability was questioned in the wake of a variety of bizarre stunts including Cobain's penchant for showing up at concerts in women's clothing and mocking his way through songs, and Novoselic and Grohl's nationally televised kiss following a Saturday Night Live performance. Cobain's marriage to hardcore diva Courtney Love in 1992 only fueled the negative publicity fire.

The recording of their third studio album was delayed by Cobain's health problems -- he complained of chronic stomach pain and was hospitalized several times -- and Geffen released Incesticide, a compilation of B-sides and rarities late in 1992 to appease the cash cow fans starved for new Nirvana material. By the spring of 1993, the band was ready to go back in the studio. They recruited Steve Albini (Pixies, Breeders, Jesus Lizard) to produce In Utero,the long-awaited follow up to Nevermind. The album was released in September 1993 followed by a three-month North American tour, which included their celebrated appearance on "MTV Unplugged."

In early 1994 Nirvana embarked on a European tour that was cut short in February by Cobain's much publicized drug overdose in Rome. At the end of March Cobain entered a drug rehab facility in Los Angeles and on April 1 he escaped from the center and returned to Seattle. Cobain's body was found April 8 in his Seattle home with a self-inflicted gunshot wound to the head.

After Cobain's death, Grohl and Pat Smear formed the Foo Fighters, whose hit 1995 self-titled album was an invigorating, upbeat departure from the angry, tortured strains of Nirvana.

Several albums have been released since Cobain's death, including a live set and a subdued and eerily morbid perfomance on MTV's Unplugged in New York. In the years following his death, there has been much controversy over the ownership of Nirvana's music. The two surviving band members, Grohl and Novoselic, fought with Cobain's wife Courtney Love over the issue of releasing a new album containing rare or unreleased tracks. On October 29, 2002, following a grueling legal battle, the album Nirvana was released containing several greatest hits and one unreleased track, "You Know You're Right". (A live version of this song can be found on Outcesticide V(5) Disintegration. This was released prior to the album Nirvana.)

According to some, notably public access host Richard Lee of Seattle, Kurt Cobain was murdered. His ongoing documentary has been running since the week after Cobain's demise. In addition, a documentary film called "Kurt & Courtney" was made by filmmaker Nick Broomfield which suggests that Love had Cobain killed. However, these are generally considered to be conspiracy theories and the official verdict of death by self-inflicted gunshot wound is widely accepted.

Cobain wrote in a journal often, leaving 22 notebooks filled with his writing when he died. In November 2002, a sampling of these writings was published as Journals. The book is 280 pages with a simple black cover; the pages are arranged somewhat chronologically (although Cobain generally did not date them). The journal pages are reproduced in color, and there is a section added at the back that has explanations and transcripts of some of the less intelligible pages. The writings begin in the late 1980s, around the time the band started, and end in 1994.